Arctic Trucks Tundra AT37

Tundra AT37 иж бүрдэлийн зорилт

Toyota Tundra автомашин нь үнэндээ Америкийн барилга, худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр олон тооны жижиг дунд бизнес эрхлэгч нарт тусгайлан зориулсан загвар хэмээн тооцдогддог. Энэхүү загварын автомашин нь хѳдѳлгүүрийн хүчин чадал ѳндѳр, хүнд даацын чиргүүл чирэх чадвар бүхий давуу талтай. Орос оронд энэхүү автомашины хэрэгцээ жилээс жилд ажил хѳдѳлмѳрийн шугамаар болон аялал зуучлал, чѳлѳѳт цагийн амралтын зориулалтаар илүү хэрэгцээтэй болж байгаа боловч тус орны замын дэд бүтцийн муу нѳхцѳлийн улмаар автомашиныг тус цаг уурын нѳхцѳлд тохируулан бэлтгэх, эдгээр шаардлагыг хангах үүднээс Toyota Tundra автомашинд 37 инчийн дугуй тавин түүнийг Arctic Trucks Tundra AT37 болгон ѳѳрчилт оруулсан болно.

Шинэ загвараар сайжруулан ѳѳрчлѳлт оруулсан Tundra AT37 иж бүрдэл нь 40 мм-ийн өндөр клиренс, өгсөх болон уруудах геометрийн өнцөгүүдийн өөрчлөлт, алсын байршилтай орон нутагт ачаа тээвэрлэн холын зам туулах хүчин чадвар нь улам сайжирсан байна. Өргөн дугуй нь хөвсгөр хөрслѳг, сул шороон зам дээр эргэх маневр хийхэд тохиромжтой болохоос гадна хамгийн хэцүү замыг дугуйн хийн даралтыг багасган туулах ашигтай боломжийг олгоно.

Иж бүрдэл бүхий Tundra AT37 автомашины гадны хэлбэр нь улам боловсронгуй болон өөрчлөгдсөн. Нэгдүгээрт, автомашины дугуй үнэхээр том галбир агуулсан нь дугуйны нуман хаалганд их зохицон харагдан, ѳргѳний хэмжээг бага зэрэг өргөтгөсѳн нь автомашины араас тэс өөрөөр харагдах бѳгѳѳд Америкийн хүчирхэг хайвэй автомашинуудтай зүйрлүүлэн төсөөлж болно.

Захиалагчийн хүсэлтээр Tundra AT37 иж бүрдэлд өргөн хэрэглээний нэмэлт тоноглолыг суурилуулах бүрэн боломжтой.

Техникийн үзүүлэлт Tundra AT37*

 

Үндсэн Toyota Tundra Crew Max

Arctic Trucks Tundra AT37

Хөдөлгүүр 3UR-FE, бензин, 5663 см³, 381 МХ 3UR-FE, бензин, 5663 см³, 381 МХ
Хурдны хайрцаг 6 шатлалт автомат 6 шатлалт автомат
Дугуйн хэмжээ 275/55 R20 37x12,5 R17
Дугуйн хүрдний хэмжээ 20x8J ET60 17x10J ET-8
Оврын хэмжээ урт, мм 5 814 5 814
өргөн, мм 2 029 2 250
өндөр, мм 1 925 1 986
Тэнхлэг хоорондын зай, мм 3 700 3 700
Дугуйн мөрний зай урд, мм 1 725 1 860
Дугуйн мөрний зай хойд, мм 1 725 1 860
Газраас тэнхлэг хүртэлх
зай, мм
264 305
Өгсөх өнцөг, градус 26 34
Уруудах өнцөг, градус 21 29
Хоосон жин, кг 2 435 2 640
Ачаатай бүх жин, кг 3 175 3 175

Стандарт тоног төхөөрөмж Tundra AT37

Явах эд анги

10J X 17 Arctic Trucks хөнгөн цагааны хайлшан дугуйн хүрд
37 X 12,5 R17 бартаат замын зориулалтын хийн дугуй
Урд тэнхлэгийн ѳргѳтгѳл 40 мм
Арын тэнхлэгийн ѳргѳтгѳл 40 мм
Арын амортизаторыг хүчитгэсэн

Кузов

Арал болон кузовын хооронд урд кронштейнуудын хүчитгэсэн бэхлэлт
Урд гуперийн өргөтгөл тэлүүр
Урд дугуйн нуман хаалганы өргөтгөл тэлүүр
Хойд дугуйн нуман хаалганы өргөтгөл тэлүүр
Урд дугуйны дотор хаалтан хувинцар
Арын дугуйны дотор хаалтан хувинцар
Урд хоёр дугуйны Arctic Trucks лого-той шавар хаагч
Арын хоёр дугуйны Arctic Trucks лого-той шавар хаагч
Arctic Trucks хэмжээ томтой наалт
Arctic Trucks хувийн дугаартай наалт
Arctic Trucks арын хаалганд лого

Гүйцэтгэлийн хугацаа

Tundra AT37 иж бүрдэлд нэмэлт тоноглолууд суурилуулах шаардлагатай хугацааг эс тооцон ажлын 4 хоногийн дотор гүйцэтгэн явуулна. Бүх гүйцэтгэлийн үйлчилгээний ажил дууссаны дараа тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар 10-аас 15 хоног шаардагдана.

* Энэ нь зѳвхѳн танилцуулгын цар хүрээний мэдээлэл бөгөөд бодит өөрчлѳлт хийлгэх загвар, автомашины иж бүрдэл болон нэмэлт тоноглолуудаас цаг тухайд хамрах болно

Хуудсан дээр