Arctic Trucks LC150 AT35

LC150 AT35 иж бүрдэлийн зорилт

Манайх Arctic Trucks автомашины брэнд болох AT35 аль ч загварын дундаас LC150 AT35 загварт хамгийн дуртай. Тэр хот дотор болон хотоос гадуур аялан явахад хамгийн тохиромжтой. Өндөрийн түвшиний тохилог хэмжээ нь харьцангүй бага жинтэй болохоос гадна орчин үеийн Европ стандартын Toyota загварын бартаат замын автомашинуудын дундаас хамгийн богино дугуйн баазтайгаар ялгаатай.

LC 150 AT35-ыг эзэмшигч нар аялалын чиглэлээ зѳв төлөвлөхөд ихээхэн ач холбогдолтой байдаг. Энэ нь давтагдашгүй байгалийн хүчин зүйлийн улмаар эвдэрсэн автозамын талаар урьдчилан сэргийлэх ямар нэгэн шаардлага гарахгүй бѳгѳѳд холын зам туулах үед автомашины илүүдэл хүчин чадлаас төвөгтшѳѳх зэрэг эрсдэл гарахгүй болно. Ялангуяа дөрөвний нэг хүртэл уртгасан уруудах өнцөг, богино бааз болон 25 мм хүртэл багасгасан арын тэнхлүүр энэ бүгд хоорондоо ихэд уялдан зохицно. Бусад тээврийн хэрэгсэлүүдтэй харьцуулахад арга туршлаггүй зарим аялагчид бартаат замын хамгийн аюултай, том бэрхшээлийг даван туулж өнгөрѳѳсөн хэмээн тооцоолон гэнэтийн тохиолдох огцом уруу байршилын газрыг тооцолж үл чадсанаас аюулд тулгарах магадлал ѳндѳр байдаг тул, энэхүү аюулаас зөвхөн LC 150 AT35 иж бүрдэлт автомашин зайлсхийх чадна.

Ямар ч замын тохилог орчинг LC150 AT35 иж бүрдэл хангана. Үндсэн багцын Toyota Land Cruiser 150 автомашин ийм шинж чанарыг ѳѳртѳѳ агуулсан боловч LC150 AT35 иж бүрдэлд 35 инчийн дугуй тохилог орчинг улам уялдуулан зохицуулах болно.

LC150 AT35 автомашины гаднах хэлбэр нь онцгой шинжийг ѳѳртѳѳ агуулна: зөв пропорц, өргөн дугуй, өргөтгөсөн цариг бөгөөд тогтвортой уян хатан байдал хэрэглэгчид таатай мэдрэмжийг тѳрүүлнэ. Arctic Trucks автомашинуудын загварууд дотроос LC150 AT35-ыг сонгосон хэрэглэгчид түүний гадны үзэмж хэлбэрийг хамгийн гоёмсог, тохилог хэмээн үздэг билээ.

Захиалагчийн хүсэлтээр LC150 AT35 иж бүрдэлд өргөн хэрэглээний нэмэлт тоноглолыг суурилуулах бүрэн боломжтой. Хэрэглэгчид LC 150 AT35 иж бүрдэлтийн автомашины запас нөөц дугуйг дор байрлуулах нь техникийн хангамжын дагуу зохисгүй хэмээн түүнийг бүхээгний ар хэсэгт нэмэлт бампер дээр байрлуулахыг зөвлөж байна.

Техникийн үзүүлэлт LC150 AT35*

  Үндсэн Toyota Land Cruiser 150 ARCTIC TRUCKS LC150 AT35
Хөдөлгүүр 2TR-FE, бензин, 2694 см³, 163 МХ 1KD-FTV, дизель, 2982 см³, 173 МХ 1GR-FE, бензин, 3956 см³, 282 МХ 2TR-FE, бензин, 2694 см³, 163 МХ 1KD-FTV, дизель, 2982 см³, 173 МХ 1GR-FE, бензин, 3956 см³, 282 МХ
Хурдны хайрцаг 5 шатлалт механик 4 шатлалт автомат 5 шатлалт автомат 5 шатлалт механик 4 шатлалт автомат 5 шатлалт автомат
Дугуйн хэмжээ 265/65 R17 265/60 R18 35x12,5 R17
Дугуйн хүрдний хэмжээ 17x7,5JJ 18x7,5JJ 17x10 ET -52
Оврын хэмжээ урт, мм 4 760 4 760
өргөн, мм 1 885 2 070
өндөр, мм 1 845 1 890 1 955 2 000
Тэнхлэг хоорондын зай, мм 2 790 2 815
Дугуйн мөрний зай урд, мм 1 585 1 739
Дугуйн мөрний зай хойд, мм 1 585 1 739
Тэнхлэг урд, мм 895 895
хойд, мм 1 075 1 050
Газраас тэнхлэг хүртэлх
зай, мм
220 267
Өгсөх өнцөг, градус 32 38
Уруудах өнцөг, градус 25 31
Хоосон жин, кг 2 100 2 165 2 125 2 200 2 265 2 225
Ачаатай бүх жин, кг 2 850 2 990 2 900 2 850 2 990 2 900
Дээд хурд, км/ц 165 175 180 160 165 170
Эргэлтийн радиус, м 5,8 6,0
Шатахуун зарцуулалт, л/100 км 12,3 12,5 8,1 10,8 13,5 13,7 8,9 11,8

Стандарт тоног төхөөрөмж LC150 AT35

Явах эд анги

10J X 17 Arctic Trucks хөнгөн цагааны хайлшан дугуйн хүрд
35 X 12.5" хийн дугуй
Урд тэнхлэгийн ѳргѳтгѳл 45 мм
Арын тэнхлэгийн ѳргѳтгѳл 45 мм
Арын амортизаторын хаалтыг хүчитгэсэн

Кузов

Арал болон кузовын хооронд урд кронштейнуудын хүчитгэсэн бэхлэлт
Урд гуперийн өргөтгөл тэлүүр
Урд дугуйн нуман хаалганы өргөтгөл тэлүүр
Арын хаалгын өргөтгөл тэлүүр
Хойд дугуйн нуман хаалганы өргөтгөл тэлүүр
Арын гуперын өргөтгөл
Урд дугуйны дотор хаалтан хувинцар
Арын дугуйны дотор хаалтан хувинцар
Урд хоёр дугуйны Arctic Trucks лого-той шавар хаагч
Арын хоёр дугуйны Arctic Trucks лого-той шавар хаагч
Arctic Trucks хэмжээ томтой наалт
Arctic Trucks хувийн дугаартай наалт
Arctic Trucks арын хаалганд лого

Гүйцэтгэлийн хугацаа

LC150 AT35 иж бүрдэлд нэмэлт тоноглолууд суурилуулах шаардлагатай хугацааг эс тооцон ажлын 7 хоногийн дотор гүйцэтгэн явуулна. Бүх гүйцэтгэлийн үйлчилгээний ажил дууссаны дараа тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар 10-аас 15 хоног шаардагдана.

Эд ангийн нийцэх болон эс нийцэх нѳхцѳл

Үл нийцэх нѳхцѳл

  • 315/70 R17 хэмжээний запасан нөөц дугуй доороо үл багтана

Эд ангийн нийцэх нѳхцѳл

LC150 AT35 стандарт эд ангийн зохих загварын Тоуота-гийн ориг нэмэлт эд анги болон дагалдах хэрэгсэлтэй нийцэх нь үл тодорхойлогдсон.

LC150 AT35 нэмэлт тоноглолуудын болон LC150 AT35 стандарт эд ангийн хоорондын нийцэх сонголтын талаар мэдээлэлийг цахим хуудаснаас тодорхой танилцана уу.

LC150 AT35 стандарт эд анги, LC150 AT35 нэмэлт тоноглолууд өөр үйлдвэрлэлийн нэмэлт тоноглолууд болон дагалдах хэрэгсэл хоорондоо таарах эсэхийн талаар манай мэргэжилтэнгүүдээс зөвлөлгөө авна уу.

* Энэ нь зѳвхѳн танилцуулгын цар хүрээний мэдээлэл бөгөөд бодит өөрчлѳлт хийлгэх загвар, автомашины иж бүрдэл болон нэмэлт тоноглолуудаас цаг тухайд хамрах болно

Хуудсан дээр