Arctic Trucks LC200 AT35

LC200 AT35 иж бүрдэлийн зорилт

Toyota Land Cruiser автомашин нь олон жилийн турш иж бүрэн тоноглолоороо жийп автомашинуудын хамгийн өндөр стандартын түвшиныг хангаж байгаа билээ. Тэр замгүй, ѳндѳр эрсдэлийн бартаат замыг туулан давах хамгийн сайн дэд бүтцийг ѳѳртѳѳ агуулсан боловч орчин үеийн шаардлагын дагуу тохилог нѳхцѳл болон аюулгүй байдлын шаардлага түүний хүндийн жинд зохих нөлөөг үзүүлнэ.

Бусад загварын автомашинд гадны туслалцаа, нэмэлт багаж хэрэгсэл мөн жолооны ур чадвар шаардагддаг билээ. Харин LC200 AT35 иж бүрдэл автомашины тоног төхөөрөмжийн даацын жин түүний хѳдѳлгѳѳнд сөрөг нөлөөллийг багасган, улмаар энэхүү автомашиныг жолоодох итгэлийг бий болгон, аялалаа тав тухтай үргэлжлүүлэх орчинг бүрдүүлдэгээрээ онцлогтой.

Бусад үндсэн суурь загваруудтай харьцуулахад 45 мм-ийн ѳргѳтгѳл бүхий замын гэрлийн тусгал нь бусад хүнд даацын тээврийн хэрэгсэлийн дараа шаварт суух аюулаас хамгаална. LC200 AT35 иж бүрдэлд 40 мм өндөрлөг суурилуулсаны дараа суурь автоашины тэнхлэгийн явах эд ангийн хэсгүүдэд өөрчлөглѳлт орохгүй тул ѳѳртѳѳ итгэл найдварыг тѳрүүлэн таатай нѳхцѳлийг бий болгоно. 315 мм хүртэл өргөтгөсөн дугуйны хийн даралтыг аль болох бууруулсан тохиолдолд замын хамгийн бартаат хэсгийг амархан даван туулах давуу талтай.

LC200 AT35 автомашины иж бүрдэлийн өргөн цариг, Arctic Trucks автомашины хэд хэдэн загварын дугуйн ориг диск, тансаг дугуйн нуман хаалганы өргөтгөлийн ялгааг Toyota Land Cruiser 200-д дассан эзэмшигч хүн андахгүй.

Захиалагчийн хүсэлтээр LC200 AT35 иж бүрдэлд өргөн хэрэглээний нэмэлт тоноглолыг суурилуулах бүрэн боломжтой.

Техникийн үзүүлэлт LC200 AT35*

  Үндсэн Toyota Land Cruiser 200 ARCTIC TRUCKS LC200 AT35
Хөдөлгүүр 1VD-FTV, твин-турбо дизель, 4461 см³, 235 МХ 1UR-FE, бензин, 4608 см³, 309 МХ 1VD-FTV, твин-турбо дизель, 4461 см³, 235 МХ 1UR-FE, бензин, 4608 см³, 309 МХ
Хурдны хайрцаг 6 шатлалт автомат 6 шатлалт автомат
Дугуйн хэмжээ 285/60 R18 35x12,5 R17
Дугуйн хүрдний хэмжээ 18х8J ET60 17x10J ET 8
Оврын хэмжээ урт, мм 4 950 4 950
өргөн, мм 1 970 2 080
өндөр, мм 1 950 2 020
Тэнхлэг хоорондын зай, мм 2 850 2 850
Дугуйн мөрний зай урд, мм 1 640 1 776
Дугуйн мөрний зай хойд, мм 1 635 1 771
Тэнхлэг урд, мм 930 930
хойд, мм 1 170 1 170
Газраас тэнхлэг хүртэлх зай, мм 225 270
Өгсөх өнцөг, градус 30 38
Уруудах өнцөг, градус 28 27
Хоосон жин, кг 2 585 2 685
Ачаатай бүх жин, кг 3 350 3 350
Дээд хурд, км/ц 210 205 180
Эргэлтийн радиус, м 5,9 6,3
Шатахуун зарцуулалт, л 10,2 13,9 11,2 15,3

Стандарт тоног төхөөрөмж LC200 AT35

Явах эд анги

10J X 17 Arctic Trucks хөнгөн цагааны хайлшан дугуйн хүрд
35 X 12.5" хийн дугуй
Урд тэнхлэгийн ѳргѳтгѳл 40 мм
Арын тэнхлэгийн ѳргѳтгѳл 40 мм
Арын амортизаторын хаалтыг хүчитгэсэн

Кузов

Арал болон кузовын хооронд урд кронштейнуудын хүчитгэсэн бэхлэлт
Урд гуперийн өргөтгөл тэлүүр
Урд дугуйн нуман хаалганы өргөтгөл тэлүүр
Арын хаалгын өргөтгөл тэлүүр
Хойд дугуйн нуман хаалганы өргөтгөл тэлүүр
Арын гуперын өргөтгөл
Урд дугуйны дотор хаалтан хувинцар
Арын дугуйны дотор хаалтан хувинцар
Урд хоёр дугуйны шавар хаагч
Arctic Trucks хэмжээ томтой наалт
Arctic Trucks хувийн дугаартай наалт
Arctic Trucks арын хаалганд лого

Гүйцэтгэлийн хугацаа

LC200 AT35 иж бүрдэлд нэмэлт тоноглолууд суурилуулах шаардлагатай хугацааг эс тооцон ажлын 5 хоногийн дотор гүйцэтгэн явуулна. Бүх гүйцэтгэлийн үйлчилгээний ажил дууссаны дараа тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар 10-аас 15 хоног шаардагдана.

Эд ангийн нийцэх болон эс нийцэх нѳхцѳл

Үл нийцэх нѳхцѳл

  • Toyota Land Cruiser 200 домкрат таарахгүй.

Эд ангийн нийцэх нѳхцѳл

Toyota-гийн ориг чиргүүлийн төхөөрөмж (каталогийн дугаар нь PZ408-7255-00*) болон 315/70 R17 хэмжээний нөөц дугуй нь доороо багтахгүй.

LC200 AT35 нэмэлт тоноглолуудын болон LC200 AT35 стандарт эд ангийн хоорондын нийцэх сонголтын талаар мэдээлэлийг цахим хуудаснаас тодорхой танилцана уу.

LC200 AT35 стандарт эд анги, LC200 AT35 нэмэлт тоноглолууд өөр үйлдвэрлэлийн нэмэлт тоноглолууд болон дагалдах хэрэгсэл хоорондоо таарах эсэхийн талаар манай мэргэжилтэнгүүдээс зөвлөлгөө авна уу.

* Энэ нь зѳвхѳн танилцуулгын цар хүрээний мэдээлэл бөгөөд бодит өөрчлѳлт хийлгэх загвар, автомашины иж бүрдэл болон нэмэлт тоноглолуудаас цаг тухайд хамрах болно

Хуудсан дээр