Arctic Trucks LX570 AT33

LX570 AT33 иж бүрдэлийн зорилт

Люкс зэрэглэлийн Lexus LX570 автомашиныг ямар товч хэллэгээр бүрэн тодорхойлж болох вэ? Давтагдашгүй хүчин чадал? Oффроуд технологийн гайхамшигт үзүүлэлт үү? Үгүй. Орчин үед хамгийн нэвтэрхий хэллэг бол – Arctic Trucks LX570 AT33.

Бид нар Arctic Trucks иж бүрдэлийг ѳѳрийн санасан нандин хүсэлдээ хүрэх, аян замын ѳчүүхэн ч саад бэрхшээлийг үл хүсэх хэрэглэгчиддээ зориулав. Зуны аадар борооны дараа намаг шалбаа үүсэв үү, хүчтэй салхи шуурганы дараа замын эвдрэл гарав уу? Үүнийг өндөр дугуйтай иж бүрдэл бүхий LX570 AT33 автомашины эзэмшигч үл анзаарах болно. Та хаана ч ямар ч нөхцөлөөс үл хамааран тансаг тохилог орчинд аялах болно.

Таныг газрын зурган дээр заагдаагүй байгалийн сайхан газруудаар аялах дур хүсэл тань эзэмдэж байсан уу? Мѳн та хүний хөл ч хүрээгүй газруудаар аялан явахыг мөрөөдөвч тийм аймшигт замд гарахаас айн эмээж байсан уу? Тийм тохиолдолд LX570 AT33 таны эр зоргийг бадраан, хаашаа ч аялсан ч таны тохилог орчинг бүрдүүлэн, аюулгүй байдал, бүрэн итгэл найдварыг хэзээд хангах болно.

Захиалагчийн хүсэлтээр LX570 AT33 иж бүрдэлд өргөн хэрэглээний нэмэлт тоноглолыг суурилуулах бүрэн боломжтой.

Техникийн үзүүлэлт LX570 AT33*

  Lexus LX570 ARCTIC TRUCKS LX570 AT33
Хөдөлгүүр 3UR-FE, бензин, 5663 см³, 367 МХ 3UR-FE, бензин, 5663 см³, 367 МХ
Хурдны хайрцаг 6 шатлалт автомат 6 шатлалт автомат
Дугуйн хэмжээ 285/50 R20 305/55 R20
Дугуйн хүрдний хэмжээ 20х8,5J ET45 20x9J ET 5
Оврын хэмжээ урт, мм 4 990 4 990
өргөн, мм 1 970 2 190
өндөр, мм 1 880 - 1 960 1 920 - 2 010
Тэнхлэг хоорондын зай, мм 2 850 2 850
Дугуйн мөрний зай урд, мм 1 640 1 780
Дугуйн мөрний зай хойд, мм 1 635 1 775
Тэнхлэг урд, мм 970 970
хойд, мм 1 170 1 170
Газраас тэнхлэг хүртэлх зай, мм 225 250
Өгсөх өнцөг, градус 28 32
Уруудах өнцөг, градус 20 24
Хоосон жин, кг 2 655 - 2 710 2 740 - 2 795
Ачаатай бүх жин, кг 3 350 3 350
Дээд хурд, км/ц 220 180
Эргэлтийн радиус, м 5,9 5,9
Шатахуун зарцуулалт, л 14,8 15,1

Стандарт тоног төхөөрөмж LX570 AT33

Явах эд анги

20 X 9J  Arctic Trucks хөнгөн цагааны хайлшан дугуйн хүрд
305/55 R20 хийн дугуй
Урд тэнхлэгийн ѳргѳтгѳл 40 мм
Арын тэнхлэгийн ѳргѳтгѳл 40 мм
Арын амортизаторын хаалтыг хүчитгэсэн

Кузов

Арал болон кузовын хооронд урд кронштейнуудын хүчитгэсэн бэхлэлт
Урд гуперийн өргөтгөл тэлүүр
Урд дугуйн нуман хаалганы өргөтгөл тэлүүр
Арын хаалгын өргөтгөл тэлүүр
Хойд дугуйн нуман хаалганы өргөтгөл тэлүүр
Арын гуперын өргөтгөл
Урд дугуйны дотор хаалтан хувинцар
Арын дугуйны дотор хаалтан хувинцар
Урд хоёр дугуйны шавар хаагч
Arctic Trucks хэмжээ томтой наалт
Arctic Trucks хувийн дугаартай наалт
Arctic Trucks арын хаалганд лого

Гүйцэтгэлийн хугацаа

LX570 AT33 иж бүрдэлд нэмэлт тоноглолууд суурилуулах шаардлагатай хугацааг эс тооцон ажлын 5 хоногийн дотор гүйцэтгэн явуулна. Бүх гүйцэтгэлийн үйлчилгээний ажил дууссаны дараа тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар 10-аас 15 хоног шаардагдана.

* Энэ нь зѳвхѳн танилцуулгын цар хүрээний мэдээлэл бөгөөд бодит өөрчлѳлт хийлгэх загвар, автомашины иж бүрдэл болон нэмэлт тоноглолуудаас цаг тухайд хамрах болно

Хуудсан дээр