Arctic Trucks Hilux AT35

Hilux AT35 иж бүрдэлийн зорилт

Үйлдвэрлэлийн программын ерѳнхий иж бүрдэлийн хүрээнд үйлдвэрлэсэн автомашинуудын 80 %-ийг Hilux Arctic Trucks загвар эзэлж байна. Toyota Hilux үндсэн автомашин нь бартаат замыг найдвартай туулах бүрэн чадвартай боловч шавар намагтай, элсэн, цасан бартаат замыг даван туулах нѳхцѳлд зөвхөн AT35 иж бүрдэл бүхий дугуйн хийн даралтыг багасгах давуу талыг ашиглах нь илүү тохиромжтой болно.

Үндсэн автомашинтай харьцуулахад 15 %-иар өргөтгөсөнѳѳр цариг нь жигд бус тул налуу ѳнцѳгтэй газарт тэнцвэртэй байдлыг хангах боломжтой. Тодорхойлбол, 1,5 дахин налуу газрын өгсөх ба уруудах өнцөгүүдийг өргөтгөн, давцын уртаашийн өнцөг нь ямар нэгэн бэрхшээлийг саадгүй даван туулах чадварыг улам нэмэгдүүлнэ.

Hilux AT35 иж бүрдэлийг үндсэн автотээврийн хэрэгсэлтэй харьцуулахад тэнхлэгийн өндөрлөлт болон дугуйны хэмжээний ѳндѳрѳѳс хамааран замын гэрлийн тусгал нь гурав дахин нэмэгдэн мөн дээр дурдсан давцын өнцөгтэй хослон огцом налуу замын нөхцөлд автомашины геометрийн байрлалыг сайжруулах үндэслэл болдог байна.

Ѳндөр дугуй бүхий хѳдѳлгѳѳн нь таны аяны тав тухыг хангахаас гадна бага зэрэг жолооны ур чадвар шаардана.

25 мм-ийн өргөтгөлтэй дугуй нь таны автомашины гаднах үзэмжинд үл мартагдах гайхамшигт дүр тѳрхийг оруулах болно.

Захиалагчийн хүсэлтээр Hilux AT35 иж бүрдэлд өргөн хэрэглээний нэмэлт тоноглолыг суурилуулах бүрэн боломжтой.

Техникийн үзүүлэлт Hilux AT35*

 


 

Үндсэн Toyota Hilux

ARCTIC TRUCKS Hilux AT35

Хөдөлгүүр 2KD-FTV, дизель, 2494 см³, 144 МХ 1KD-FTV, дизель, 2982 см³, МХ 2KD-FTV, дизель, 2494 см³, 144 МХ 1KD-FTV, дизель, 2982 см³, 171 МХ
Хурдны хайрцаг 5 шатлалт механик 5 шатлалт автомат 5 шатлалт механик 5 шатлалт автомат
Дугуйн хэмжээ 255/70 R15 265/65 R17 35x12,5 R17
Дугуйн хүрдний хэмжээ 7J 7,5J 17x10 ET -52
Оврын хэмжээ урт, мм 5 260 5 260
өргөн, мм 1 835 2 040
өндөр, мм 1 850 1 860 1 890
Тэнхлэг хоорондын зай, мм 3 085 3 085
Дугуйн мөрний зай урд, мм 1 540 1 760
Дугуйн мөрний зай хойд, мм 1 540 1 760
Тэнхлэг урд, мм 890 885
хойд, мм 1 285 1 160
Газраас тэнхлэг хүртэлх
зай, мм
212 222 290
Өгсөх өнцөг, градус 30 47
Уруудах өнцөг, градус 22 34
Хоосон жин, кг 1 995 2 050 2 095 2 150
Ачаатай бүх жин, кг 2 690 2 760 2 690 2 760
Дээд хурд, км/ц 170 175 165 170
Эргэлтийн радиус, м 6,2 6,4 6,4 6,6
Шатахуун зарцуулалт, л 8,3 8,9 9,5 9,8

Стандарт тоног төхөөрөмж Hilux AT35

Явах эд анги

10J X 17 Arctic Trucks хөнгөн цагааны хайлшан дугуйн хүрд
35 X 12.5” хийн дугуй
Урд тэнхлэгийн ѳргѳтгѳл 45 мм
Арын тэнхлэгийн ѳргѳтгѳл 45 мм
Арын амортизаторыг хүчитгэсэн

Кузов

Арал болон кузовын хооронд урд кронштейнуудын хүчитгэсэн бэхлэлт
Урд гуперийн өргөтгөл тэлүүр
Урд дугуйн нуман хаалганы өргөтгөл тэлүүр
Хойд дугуйн нуман хаалганы өргөтгөл тэлүүр
Хажуугийн гишгүүр
Урд дугуйны дотор хаалтан хувинцар
Арын дугуйны дотор хаалтан хувинцар
Урд хоёр дугуйны Arctic Trucks лого-той шавар хаагч
Арын хоёр дугуйны Arctic Trucks лого-той шавар хаагч
Arctic Trucks хэмжээ томтой наалт
Arctic Trucks хувийн дугаартай наалт
Arctic Trucks арын хаалганд лого

Цахилгааны эд анги

Хэмжээ заагчийн калибратор

Гүйцэтгэлийн хугацаа

Hilux AT35 иж бүрдэлд нэмэлт тоноглолууд суурилуулах шаардлагатай хугацааг эс тооцон ажлын 5 хоногийн дотор гүйцэтгэн явуулна. Бүх гүйцэтгэлийн үйлчилгээний ажил дууссаны дараа тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар 10-аас 15 хоног шаардагдана.

Эд ангийн нийцэх болон эс нийцэх нѳхцѳл

Үл нийцэх нѳхцѳл

  • Toyota Hilux домкрат таарахгүй
  • Угаалтын шингэний савны хэмжээг 2.4 литр хүртэл багасгасан

Эд ангийн нийцэх нѳхцѳл

Hilux AT35 стандарт эд ангийн зохих загварын Тоуота-гийн ориг нэмэлт эд анги болон дагалдах хэрэгсэлтэй нийцэх нь үл тодорхойлогдсон.

Hilux AT35 нэмэлт тоноглолуудын болон Hilux AT35 стандарт эд ангийн хоорондын нийцэх сонголтын талаар мэдээлэлийг цахим хуудаснаас тодорхой танилцана уу.

Hilux AT35 стандарт эд анги, Hilux AT35 нэмэлт тоноглолууд өөр үйлдвэрлэлийн нэмэлт тоноглолууд болон дагалдах хэрэгсэл хоорондоо таарах эсэхийн талаар манай мэргэжилтэнгүүдээс зөвлөлгөө авна уу.

* Энэ нь зѳвхѳн танилцуулгын цар хүрээний мэдээлэл бөгөөд бодит өөрчлѳлт хийлгэх загвар, автомашины иж бүрдэл болон нэмэлт тоноглолуудаас цаг тухайд хамрах болно

Хуудсан дээр