Түүх

Дэлхий болон ОХУ-д Arctic Trucks машины тухай

Байгуулагдснаас 20 жил гаруй ажиллаж байгаа бүх улс орны түүхтэй компаний түүх нь адилхан. Викингүүдийн үр удам болох исландчуудыг дэлхийд хамгийн шийдэмгий болон зоримог хүмүүс хэмээн алдаршуулжээ. Тэд чинь сэтгэлээрээ олон зуун жилийн турш дэлхийг танин мэдэх хүслээ хадгалан үлдсэн байна. Исланчууд ѳѳрсдийнхѳѳ улс орны хамгийн эрс тэс цаг уурын нѳхцѳлийг сайн мэдрэвч эмзэг, хамгаалалтгүй хойд бүсийн үзэсгэлэнт сайхныг бишрэн, 1970-80-аад жилүүдэд аугаа хүчин чадалт автомашинуудыг хэрэглээндээ сонгон авсан байна. Унаган газар нутгийнхаа байгальд гадны хор нѳлѳѳ учруулахгүйн тулд бага хийн даралттай том дугуй сонгон хэрэглэхээр санал тогтжээ.

1990 онд Арктик Тракс Исланд хэмээх компанийг үүсгэн байгуулан шинэ брэндийн санаачлага хэрэгжүүлэх үзэл баримтлалын дагуу автомашинууд үйлдвэрлэн фермийн аж ахуй эрхлэгчид, жуулчид, хот нийтийн аж ахуйн ажилтан болон тусгай албаны аврагч багийнханаас ѳндѳр талархалыг хүлээн авсан байна. 1990-ээд оны сүүлээр Ирланд хүн болгон Arctic Trucks хэмээх юу вэ, ердийн машинаас ямар ялгаатайг бүрэн ухамсарлан мэддэг болсон байна.

Дараагийн ололт амжилт тун удалгүй ирсэн нь 1999 оноос Arctic Trucks автомашин жил бүр хээрийн болон аялалын экспедицид идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд удаа дараа шинэ рекордыг тогтоож эхэлсэн байна. Гренландын мөсөн бамбайг анхны бѳгѳѳд цорын ганц амжилтыг хүн тѳрѳлхтѳний эрин цагт зѳвхѳн Arctic Trucks автомашин даван туулан хүрч чадсан байна. Амжилт тогтоосон ондоо Arctic Trucks Норвеги улсад ѳѳрийн төлөөлөгчийн газраа нээн улмаар Олон улсын компани болон ѳргѳжин тэлжээ. Энэ зууны эхэнд Норвеги улсад үүний урьд байгаагүй дотоодын аялал жуулчлал хүч түрэн хөгжиж, хойд хөршийн ур ухааны бүтээл нь тус улсын хѳгжилд ихээхэн нѳлѳѳ үзүүлсэн байна.

Arctic Trucks Island болон Arctic Trucks Norge компанийг үүсгэн байгуулагч ноён Эмил Гримссон 2005 онд энэхүү хоёр компаныг хооронд нь нэгтгэн, шинээр Arctic Trucks International нэртэйгээр байгуулав. Цаашдын хамгийн томоохон үйл явдлаар дүүрэн жилүүд 2007 - 2008 онууд байв. Arctic Trucks International Европын орнуудын зохион байгуулсан томоохон үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцон, Швед, Их Британи зэрэг улс гүрэнтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан байна. Их Британий хамгийн дурсамжтай үе ба шинэхэн залуу брендийг бэхжүүлэн, 2008 оноос BBC нэвтрүүлгийн корпораци болон алдартай шоу Top Gear нь хөтлөч нартай дотны анд найзууд болж, Arctic Trucks International шинэ туршилтын аян замдаа мордон, Arctic Trucks загварын автомашинуудад урьд өмнө тохиолдолж байгаагүй Хойд Соронзон туйл болон Эйяфьядлайёкудль галт уул руу хамтарсан аялалыг зохион байгуулжээ.

Антарктид тив. Манай гаригийн хамгийн эрс тэс цаг ууртай энэ бүсэд Arctic Trucks International-ийн инженерийн туршилт болон Toyota тээврийн хэрэгслийн гайхамшигт найдвартай шалгуур нэгэн зэрэг учирсан юм. Өмнөд туйл руу, тив даяар алгасан, Антарктикийн станцуудын хооронд 60 гаруй экспедици үргэлжлэн, гайхамшигт олон амжилтыг тогтоосон байна. Энэ ололт амжилт нь тив дэлхий алгассаар

Орос оронд 2010 оноос эхлэн амьдралд хэрэгжиж эхэлсэн байна. Ѳнѳѳдѳр бид энэ бүгдийг шинэ ололт амжилт, шинэ хүчин зүтгэл, шинэ дэвшил, тансаг сайхан боломж, шинэ ирээдүй, шинэ дэлхий хэмээн сэтгэл бардам хэлэхэд таатай байна.

Хуудсан дээр