Худалдан авах ба захиалга хийх гарын авлага

«Arctic Trucks» иж бүрдэл автомашиныг худалдан авах хувилбарууд

Бэлэн автомашиныг худалдан авах

Бэлэн «Arctic Trucks» иж бүрдэл автомашиныг манайхаас шууд худалдан авах боломжтой. Худалдаанд бэлэн «Arctic Trucks» иж бүрдэл автомашины үнэ дотор:

  • үйлдвэрлэгчийн үнийн жагсаалтанд зохих тоноглол, суурь машины жижиглэнгийн үнэ орно
  • автомашины загвар бүрээс шалтгаалан зохих өөрчлөлт оруулах нэмэлт ажлын хөлс
  • автомашины загвараас шалтгаалан нэмэлт тоноглолын ажлын хөлс
  • бэлэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээний үнэ
  • НӨТ 18 %

Суурь автомашины үндсэн загварыг өөрчлөх тохиолдолд нэмэлт тоноглолыг дахин эс ашиглах бөгөөд худалдан авагчид буцаахгүйгээр устгалд оруулан мөн устгалд оруулсан тоноглолын үнийн зөрүүг худалдан авагчид буцааж үл олгоно.

Харилцагчийн хувийн автомашинд өөрчлөлт оруулах

Харилцагч нь өөрийн хувийн автомашиндаа нэмэлт тоноглол хийлгэх зорилгоор манай үйлдвэрлэлийн программ хангамжаар идэвхжүүлсэн Arctic Trucks иж бүрдэлийн загварын дагуу хандаж болно.

Харилцагчийн нэмэлт тоноглолд оруулах автомашин нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, явах эд анги болон шатахуун дамжуулалтын хэсгүүд нь урдчилсан оношлогоогоор эвдрэл үгүй, хэвийн гэж тогтоогдсон байна.

Харилцагч хувийн «Arctic Trucks» автомашинд нэмэлт тоног төхөөрөмжийн үйлчилгээний дараах үнэ хөлс багтана:

  • автомашины загвараас шалтгаалан өөрчлөлт оруулах загварын ажлын хөлс
  • автомашины загвараас шалтгаалан нэмэлт тоноглолын ажлын хөлс

Харилцагчийн хувийн тээврийн хэрэгсэлийн загварыг өөрчлөх тохиолдолд хуучин тоноглолыг дахин үл ашиглан устгалд оруулах, сэлбэг тоноглолын үнийг харилцагчид буцааж үл олгох бөгөөд харилцагчийн хүсэлтээр буцааж өгөх эсхүл, солигдсон хуучин тоноглолыг харилцагчийн оршин суух хаяг руу шуудангаар илгээх тохиолдолд тээврийн зардалыг харилцагч өөрөө хариуцан төлнө.

Үйлдвэрлэлд буй автомашиныг захиалах

Харилцагч цаашдын үйлдвэрлэлийн «Arctic Trucks» иж бүрдэл автомашины загваруудтай урдчилан танилцаж, өөрийн ашиг сонирхолын дагуу захиалга хийх бүрэн боломжтой.

Харилцагч нь үндсэн тээврийн хэрэгсэлийн загваруудаас сонголт хийхийн зэрэгцээ «Arctic Trucks» загварын автомашинд өөрийн сонирхолын дагуу нэмэлт иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулах бол тоноглолын жагсаалттай танилцах нь хамгийн оновчтой шийдэл юм.

Бэлэн автомашин худалдан авах сонголтын хувилбар нь үнэ, бусад үндсэн нөхцөлтэй нийтлэг төстэй байна.

«Arctic Trucks» иж бүрдэл загварын автомашины нэмэлт тоноглолыг суурилуулан бэлтгэх хугацаа

«Arctic Trucks» иж бүрдэл загварын автомашины нэмэлт тоноглолыг бэлтгэх хугацаа нь загвар тус бүрээс, хувь хүний хувийн сонирхолоос шалтгаалан тус бүр ялгаатай байдаг тул танилцуулга хуудасны зааварт тодорхой заасан байна.

Төлбөр

Худалдан авах бэлэн автомашин эсвэл хувийн автомашины нэмэлт тоноглол хийлгэх захиалга, үйлчилгээний ажлын хөлсийг худалдан авагч – хувь хүн бэлэн мөнгөөр болон бэлэн бус төлбөрийн хэлбэрээр рублээр тооцон хийнэ.

Худалдан авах бэлэн автомашин эсвэл хувийн машины нэмэлт тоноглол хийлгэх захиалга, үйлчилгээний ажлын хөлсийг худалдан авагч – хууль зүйн этгээд бэлэн бус төлбөрийн хэлбэрээр рублээр тооцон хийнэ.

Бэлэн болсон автомашины үйлчилгээний төлбөрийг хоёр хуваан төлж болох бөгөөд нэг нь хэрэгцээг хангасан ба НӨТ-ын нийлбэртэй тэнцүү байна.

Монгол улсын нутаг дэвсгэр лүү худалдагдан орох автомашины худалдан авагчийн хэрэгцээг хангасан ба НӨТ-ийн төлбөрийн баримт баталгааг харгалзан зохих ёсоор худалдан авагчийн заасан данс руу буцаан шилжүүлнэ.

Худалдан авч буй бэлэн автомашин буюу нэмэлт тоноглолын үйлчилгээний ажлын хөлсний төлбөр худалдан авагчид хүлээлгэн өгөхийн өмнө 100 % хийгдсэн байх шаардлагатай. Хэрэв хаяг заасан хүргэлтийн захиалгатай бол тээвэр зуучлалын компанд шилжүүлэн өгөхөөс өмнө төлбөр бүрэн хийгдсэн байна.

Хүргэлт ба автомашиныг хүлээлгэн шилжүүлэх

Красноярск хотод Toyota дилерийн эрх бүхий аль нэгэн салбар худалдан авагчид автомашиныг хүлээлгэн шилжүүлэх эрхийг эдэлнэ.

Талуудын урдчилсан гэрээний дагуу худалдан авагчид автомашиныг хүлээлгэн өгсөний дараа нөхөн төлбөрийн үндсэн дээр автомашиныг Орос-Монголын улсын хил дэх Хиагт гаалийн албан дээр хүргэнэ.

Хүргэлтийн тээврийн зардалыг нэмэлт тоноглолын үйлчилгээний хөлсөнд багтаах ба эсвэл худалдан авагч нь тусад нь төлж болно.

Хүргэлтийн тээврийн зардал нь тус чиглэлд хүргэлт хийх албан ёсны үйл ажиллагаа явуулах эрх бүхий тээврийн компануудын тээврийн үйлчилгээний тогтоосон зардалаар тооцогдоно.

Хуудсан дээр