Хэрэглэгчийн гарын авлага заавар

Автомашиныг анх удаа эзэмших

Таны сонгож буй «Arctic Trucks» загварын шинэ автомашины үндсэн болон бусад загваруудын хоорондын ялгаатай хичээнгүйлэн танилцана уу.

Таны тээврийн хэрэгсэл нь нэмэлт гэрэл, хийн дифференциалын түгжилт, цахилгаан липетк, бүлүүрэн домкрат болон бусад янз бүрийн нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эсэхийг шалгана уу.

Автомашины аюулгүй байдлын тухай заалтуудад онцгой анхаарлаа хандуулан, зохих зааварчилгаатай мөн нэмэлт тоног төхөөрөмж, түүний үүрэг, үйл ажиллагааны хүчин чадалтай танилцана уу.

Бүлүүрэн домкрат, цасны зангуу, хүрз, сүх, шатахууны сав болон бусад тогтмол бус суурин дагалдах хэрэгсэлүүдийн найдвартай бэхэлгээг шалгана уу.

Хийн дифференциал түгжилтийг суурилуулсаны дараа эхний 500 км-ийн зайг туулах хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн хурдны өндөр болон хэт их ачааллын үед хийн дифференциал түгжилтийг удаан хугацаагаар ашиглахгүй байхыг санал болгож байна.

Харин шинэ дифференциалыг түр хугацаанд туршилтын журмаар ашиглаж болно. Энэ нь Танд таны шинэ автомашины нэмэлт тоноглолтой ойр дотно танилцахад илүү таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Та дараах хэсгүүдээс илүү их мэдээлэлийг олж танилцах болно:

ДУГУЙ
ЖОЛООДОХ ЗӨВЛӨЛГӨӨ
ТЕХНИКИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН АРЧИЛГАА

Дугуй

«Arctic Trucks» автомашины дугуйг ашигтай болон аюулгүй нѳхцѳлд хэрэглэх зорилгоор AT35, AT37, AT38 дугаар бүхий багцуудыг санал болгож байна. «Arctic Trucks» үндсэн тээврийн хэрэгслийн AT33 багц үйлдвэрлэгчийн мөрдөх заавар журмын дагуу дугуйн хийн даралтын талаархи мэдээлэл, түүнчлэн их биеийн кузовын стикер дээр тусгайлан заасан байна.

Хэвийн нөхцөлийн хөдөлгөөн

 

Хуурай зам, хатуу хучилттай хар замд болон жигд бус гадаргуутай замд дугуйн хийн даралт 2,0 мөн хэсэгчилсэн ачаалалтай болон хөдөлгүүрийн бүрэн хүчин чадлаар явах замд 2.2 даралт тав тухтай орчинг бүрэлдүүлэн, түлшний зарцуулалт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаас гадна дугуйн элэгдэлийн хугацааг уртасгана. Энэхүү даралттай дугуйгаар цагт 0-160 км (АТ38 багцын дугуйтай бол цагт 0-120 км) хооронд хурдны хөдөлгөөнд оролцохыг санал болгож байна.

Донсолгоо бүхий муруй гадаргуутай замын хөдөлгөөн

 

Гадаргуу жигд бус, хайргатай шороон замд эсвэл огцом хүчтэй эргэх эргэлтийн хөдөлгөөнтэй мөн донсолгоотой замын хөдөлгөөний нөхцөлд дугуйн хийн даралтыг бууруулах тохиолдолд зорчигчийн болон жолоочийн тав тухтай аялах орчиныг бүрдүүлнэ. Эхний ээлжинд хэсэг хугацааны замыг дугуйны даралтаа бууруулахгүй туршиж үзнэ үү. Дараа нь шаардлага гарвал дугуйны хийн даралтыг 1,4 хүртэл бууруулна. Дээр заагдсан хийн даралтын үед хурдны хязгаар цагт 0-90 км хурдтай байх ёстой. Зайлшгүй шаардлага гарвал хөдөлгөөний хурдыг саарах нөхцөлд эерэг үр нөлөө үзүүлнэ.

Заагдсан нөхцөлийн үед гарч болзошгүй хамгийн гол эрсдэл нь жолоодлогын хөдөлгөөний үед зохих ачаалал өгөх, дугуйны хажуу гадаргуунд болон бүхэлд нь гэмтэл учруулж болзошгүй.

Бартаат замын хөдөлгөөн

 

Элстэй, сул цастай болон бусад замд жолоодох үед дугуйны даралт хамгийн бага хэмжээг агуулсан байна. Ингэснээр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн улам жигдрэн таатай орчинг бий болгоно. Дээрхи төрлийн бартаат замын хөдөлгөөнд шаардлагатай тохиолдолд энэ нөхцөлийн хэм хэмжээг ашиглаж болно. Ийм тохиолдолд дугуйн хийн даралт 1.0-1.4 байх ба 40 км / ц-аас хэтрүүлэхгүй байхыг анхаарна уу.

Бага даралтын үед гарч болох гол эрсдэл нь жолоодлогын хөдөлгөөний удирдлагын тэнцвэрийг бууруулах, хийн алдагдалаас болж диск дугуйг гэмтээх, дугуйны хажуу гадаргуунд болон бүхэлд нь гэмтэл учруулж болзошгүй.

Онцгой байдлын нөхцөлд хөдөлгөөн

 

Цас, элс, шавартай газарт шигдэх, суух зэрэг онцгой байдлын нөхцөлд тээврийн хэрэгслийн дугуйны даралтыг 0,7 хүртэл буулган, буцаж аюулгүйн замд эргэж орж болно. Энэ горимд жолоодох нөхцөлд даацын хэмжээг тохируулж чадах бүхий мэргэжлийн жолоочийн ур чадвар ихэд шаардагдана. Жолооч нь дугуйн даралтын түвшинг байнга хянаж өгч байх гадны ажиглагчтай тогтмол харилцаатай байх нь чухал. Их намгархаг газраар хөдөлгөөн үйлдэх нөхцөлд дугуйны хийн даралтыг нэмэгдүүлэх, бууруулах, элсэн замыг туулах үед шигдэх аюулаас анхааран зарим тохиолдолд дугуйны эргэлтийн хурдыг нэмэх (хэсэгчилсэн шарвалт) зэрэг тодорхой жишиг үйлдэхэд үр дүнтэй болохыг анхаарна уу. Энэ заасан горимд хөдөлгөөний хурд нь 20 км / ц-аас хэтрэхгүй байх ёстой.

Онцгой байдлын нөхцөлд жолоодлогын хөдөлгөөний уян хатан эрс буурах, дугуй задрах, дугуйны гадаргуу хэсэгт гэмтэл гарах болон бүхэлд нь хохирол учруулж болно.

АНХААР!

ARCTIC TRUCKS БА ДУГУЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ ДУГУЙН ХИЙН ДАРАЛТЫГ ХЭТ БУУРУУЛАН ХӨДӨЛГӨӨН ҮЙЛДСЭН ҮЕД ГАРСАН ГЭМТЭЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БОЛНО

БАГА ДАРАЛТТАЙ ДУГУЙГААР УДААН ХУГАЦААГААР УРТ ЗАМЫГ ТУУЛАХ ТОХИОЛДОЛД ДУГУЙ ШАТАХ БА ХУРДАН ГЭМТЭЛ АВАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙДАГ

ДУГУЙН ХИЙН ДАРАЛТЫГ ӨНДӨР АЧААЛАЛ ДААХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ГАДАРГУУН ДЭЭР ЗОГССОНЫ ДАРАА НЭН ДАРУЙ ХЭВИЙН ТОХИРУУЛГА ҮЙЛДЭНЭ ҮҮ

Жолоодох зөвлөлгөө

Уулархаг бүсийн замаар аялан зорчих

Автомашиныг уулархаг бүсийн замаар болон хэвийн тэгш гадаргуутай замаар жолоодох нь маш их ялгаатай байдаг. Уулархаг бүсийн зам нь нарийн, дов толгод бүхий бартаа ихтэй байдаг. Эдгээр зам нь эрсдэл ихтэй байхаас гадна нөгөө талаас жолоодох хөдөлгөөний таашаалыг бий болгоно. Аялалын замд гэнэт том хад чулуу, нүх тохиолдохоос ямагт болгоомжлох нь чухал. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс гулсамтгай хайрган замын урсгалаас зайлсхийх нь чухал юм. Ихэнх тохиолдолд дугуйн хийн даралтыг бууруулах тохиолдолд тээврийн хэрэгсэлийн жинг нэмэгдүүлэхээс гадна жолоодлогын хөдөлгөөнийг уян зөөлөн болгоно.

Огцом налуу замын хөдөлгөөн

Огцом налуу замаар жолоодох эрсдэл өндөр болохоос гадна жолоочийн дадлага маш ихээр шаарддагдах тул боломжтой нөхцөлд эгц налуу замаас зайлсхийх нь чухал. Arctic Trucks автомашиныг налуу газар жолоодож сурахад ямар нэгэн тотгоргүй налуу ба цастай газар илүү тохиромжтой. Arctic Trucks автомашины загвар бүрийн дугуйны өргөний хэмжээг харгалзан огцом налуу газарт жолоодож сурахад талбайн хэмжээг зөв сонгох нь чухал.

25-30о хүртэл налуу газраар явахад жолоочийн зүгээс маш их болгоомж шаардагдана. Онхолдож болох аюулаас зайлсхийхийн тулд хөдөлгөөний өмнө дугуйн хийн даралтанд онцгой анхаарлаа хандуулна уу. Дугуйн дор тохиолдож болох янз бүрийн тэгш бус хонхор газар нь автотээврийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг алдагдуулж болох тул, хүндрүүлэгч араанд залган аль болох аажим хурдтай явахыг зөвлөж байна. Түүнээс гадна замын бартааг сайжруулах зорилгоор дифференциал хийн түгжилтийг ашиглах тохиолдолд мөн жолоодлогын ур чадварыг давхар шаардана.

Ус гатлах нөхцөлд

Түүнчлэн ус, гол гатлах үед онцгой анхаарал шаардагдана. Өмнөх аялалын туршлага дээр тулгуурлан гатлахын өмнө голын өргөн, урсгалын хурд, гүн зэргийг сайтар судалсан байх ёстой. Гатлахын өмнө ямар нэгэн эргэлзээ төрүүлсэн тохиолдолд голын гарц, тохиолдож болох саад бэрхшээлийг ямар нэгэн аргаар даван туулах зөв аргыг сонгох нь чухал.

Мөсөн голоор гатлах үед элс, шавар, гүнзгий нүх ойр ойрхон тааралдах магдлал өндөр, саад бэрхшээл их байж болох тул, гатлахын өмнө гарцаа сайтар судлах нь илүүдэхгүй. Ихэвчлэн үдээс өмнө голын ус хамгийн доод түвшинд байдгийг байнга санаж авахад илүүдэхгүй. Гол гатлахдаа тээврийн хэрэгсэлээ хүндрүүлэгч араанд залган, гол гатлах хүртэлээ араагаа сольж шилжүүлэхгүй байхыг санал болгож байна. Ус, ялангуяа мөсөн голыг гаталсаны дараа та тээврийн хэрэгсэлийнхээ явах эд анги, тоног төхөөрөмж, таван бул, цапны шаргийн тосолгоог дахин шалгах хэрэгтэй.

Тээврийн хэрэгсэл нь байнга гол гаталдаг бол тухайн автомашины дугуйны эд анги, таван бул, цапны шаригийн тосолгоог жил бүр хийлгэн, завсарын газраар байнга үйлчлүүлнэ үү.

Гол гатлах үеэр аюулгүй байдлын үүднээс та өөрийн автомашиндаа агаар сорогчийн хийн хоолой суурилуулна уу.

Мөсөн голын хавь орчины хөдөлгөөн

Мөсөн гол дээгүүр туулах жолоодлогын ур чадвар нь бусад жолоодлогын төрлүүдтэй харьцуулахад эрс ялгаатай байхаас гадна онцгой анхаарал, болгоомж шаардана. Ихэвчлэн мөсөн дээрхи аялалын үеэр цаг хугацаа их шаарддагдаг бөгөөд боломж гарсан нөхцөлд автомашиныхаа эд анги, аюулгүй байдлыг байнга шалгаж байх нь илүүдэхгүй. Мөн аялалын баг дотор туршалагатай жолоочийг дагалдуулан оролцуулах, аялалын тоног төхөөрөмжийн багцанд усан замын тоноглолыг оруулахаа бүү мартаарай.

Цасан хучлагатай налуу газрын хөдөлгөөнийг мөсөн аялалтай харьцуулж болох боловч мөсөн гол дээрхи аялалын үеэр гэнэтийн ан цав тохиолдолж, үхлийн аюул учруулж болох эрсдэлтэй! Мөн тэгш гадаргуутай зам дээр үл үзэгдэх цууралт, ан цав, хонхор нүх, нимгэн усан сувгууд тохиолдон, автомашин мөсөнд цөмрөн орох магадлал өндөр байдгийг анхаарна уу.

Мөсөн голыг гатлах нь тухайн үеийн улиралаас ихээхэн шалтгаална. Жишээ нь, мөсний гадаргуун дээр гарсан ан цав, шуудуу цасаар хучигдсан тул өвлийн улиралд ихээн тохиромжтой байдаг. Мөсөн голын доод хэсэг нь тийм их таатай орчинг бүрдүүлэхгүй, энэ нь мөсөн дор байнгын хөдөлгөөний улмаас хуримтлагдсан шороо, шавар зэргээс үүсдэг байна.

Хэрэв тээврийн хэрэгсэл мөсөн голоор гатлах үед цөмөрч орсон бол гэнэтийн шуурхай хурдан арга хэмжээ авах, нэн даруй гарахыг оролдсоны хэрэггүй. Эхний ээлжинд та орчин тойрноо анхааралтай судлан хажуугийн ан цавын тусламжаар цөмөрсөн автомашины гарах боломжийг хайх нь чухал. Цөмөрч орсон тээврийн хэрэгсэлийн эргэн тойрныг сайтар судалсаны дараа автомашинд байрлуулсан хамгаалтын троссын тусламжтайгаар урагшлан цөмөрсөн хэсгээс шилжин гарах боломжийг бүрдүүлнэ үү.

Цасан зам дээр хөдөлгөөн

Хунгарласан эсвэл их хэмжээний цасаар хучигдсан замаар хөдөлгөөнд оролцох нь хүн бүрийн жолоодлогын практикийн ур чадвараас шалтгаална. Энэхүү хөдөлгөөний практикт хэн ч алдаа гаргаж болох тул та хөдөлгөөнд оролцохын өмнө ямар ч тохиолдолд ямар ч хэмжээний цасан дотроос таныг аварч чадахаар тээврийн хэрэгсэлийнхээ бэлэн байдлыг хангасан байх хэрэгтэй. Цасан дээрхи аюулгүй хөдөлгөөнд оролцохын өмнө дугуйн хийн даралтыг зөв тохируулах нь маш чухал юм.

Техникийн засвар үйлчилгээ болон арчилгаа

Автомашины техникийн засвар үйлчилгээ, арчилгаа болон бие даасан засвар үйлчилгээний талаар бүх мэдээллийг үндсэн автомашинтай дагалдан олгох гарын авлагын тусламжтайгаар танилцах боломжтой.

Таны Arctic Trucks тээврийн хэрэгсэлд ямар нэгэн нэмэлт (тусгай зориулалтын) үйлчилгээ болон / эсвэл арчилгаа, нэмэлт тоног төхөөрөмж хэрэгцээтэй бол энэхүү үйлчилгээ, тоног төхөөрөмжийн талаархи мэдээлэл, зөвлөлгөөг холбогдох гарын авлага дотор тодорхой заасан байна.

АНХААР!

ДУГУЙН ТЭГШ БОЛОН МУРУЙ (ХАЗГАЙ) ЭЛЭГДЭЛИЙН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БАЙГАА ЭСЭХИЙГ БАЙНГА ШАЛГАН, ДУГУЙН ТЭНХЛЭГ ТОХИРГООГ ХИЙЛГЭХИЙГ АНХААРАЛДАА АВНА УУ

Хуудсан дээр