Онцгой тээврийн хэрэгсэл

Hilux 6X6

Hilux 6X6 иж бүрдэлийн зорилт

Та аажмаар Hilux AT38 автомашины ашигтай давуу талын талаар ойлголт авсан гэдэгт итгэлтэй байна. 3 тэнхэг бүхий загварууд том, хүнд даацын ачааг тээвэрлэх боломжийг олгоно. Анхны загварын Hilux 6X6 AT38 болон AT44 иж бүрдэл бүхий автомашиныг Антарктидагийн эрэг дээр бааз болон Өмнөд туйл хоорондын чиглэлийн замд тээврийн үйлчилгээний зориулалтаар үйлдвэрлэж байжээ. Эдгээр бүс нутгийн эрс тэс уур амьсгалтай орчинд эсэн мэнд амьдрах нэн чухал нөхцөл нь түлш, хоол хүнс, тоног төхөөрөмжийн байнгын нийлүүлэлт болдог тул энэхүү загварууд арын арлын тэнхлэгийг хэд хэдэн янзаар – ачих тавцанаас түлшний модуль хүртэл зориулалтын боловсруултыг сайтар хангасан ажээ.

Өнөөдөр Hilux 6x6-ийн AT33, AT38, AT44 иж бүрдэлүүд мөсөн тивийн хилийн цаад тархан, Hilux AT33 6x6 үндсэн загварыг сайжруулсанаар жижиг суурин газарт гал түймэр унтраах тээврийн хэрэгсэлийн үүргийг амжилттай гүйцэтгэж байна. Мѳн нисэх онгоц үл хүрэх алслагдсан бүс нутагт өвчтөнд түргэн тусламж үзүүлэх эмч мэргэжилтэнгүүдийг хүргэх зориулалтаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Орчин үед Hilux 6x6 автомашины иж бүрдэл болон янз бүрийн тоноглолын загварын нийт тоо хэдэн арав хүрчээ. Ѳнѳѳ үед ОХУ-д Hilux AT38 6x6 загварын зөвхөн нэг автомашин хэрэглээнд үйлчилж байна. Түүний техникийн үзүүлэлт болон стандарт тоног төхөөрөмжийг дор тодорхойлон үзүүлэв.

Hilux 6X6 автомашин жолоодлогын ѳндѳр туршлага шаарддаг байна.

Техникийн үзүүлэлт Hilux AT38 6X6

  Үндсэн Toyota Hilux Arctic Trucks Hilux AT38 6X6
Хөдөлгүүр 1KD-FTV, дизель, 2982 см³, 171 МХ 1KD-FTV, дизель, 2982 см³, 171 МХ
Хурдны хайрцаг 5 шатлалт автомат 5 шатлалт автомат
Дугуйн хэмжээ 265/65 R17 38x15,5 R15
Дугуйн хүрдний хэмжээ 7,5J 15x12J ET -70
Оврын хэмжээ урт, мм 5 260 6 100
өргөн, мм 1 835 2 160
өндөр, мм 1 860 2 000
Тэнхлэг хоорондын зай, мм 1-2 тэнхлэг 3 085 3 080
2-3 тэнхлэг - 1 200
Дугуйн мөрний зай, мм 1 тэнхлэг 1 540 1 760
2 тэнхлэг 1 540 1 760
3 тэнхлэг - 1 760
Тэнхлэг урд, мм 890 840
хойд, мм 1 285 935
Газраас тэнхлэг хүртэлх зай, мм 222 322
Өгсөх өнцөг, градус 30 57
Уруудах өнцөг, градус 22 41
Хоосон жин, кг 2 050 2 610
Ачаатай бүх жин, кг 2 760 3 500
Дээд хурд, км/ц 1 шатлалт 44 35
2 шатлалт 76 64
3 шатлалт 112 34
4 шатлалт 156 120
5 шатлалт 175 120
Эргэлтийн радиус, м 6,4 10,0

Стандарт тоног төхөөрөмж Hilux AT38 6X6

Явах эд анги

12J X 15 Arctic Trucks хөнгөн цагааны хайлшан дугуйн хүрд
38 X 15.5” бага хийн даралтын өвлийн дугуйтай
Урд тэнхлэгийн ѳргѳтгѳл 90 мм
Арын тэнхлэгийн ѳргѳтгѳл 90 мм
Кузовын өргөн нь 20 мм
Урд амортизатор болон пруш хүчитгэсэн
Арын амортизатор болон 2 болон 3 голын пруш хүчитгэсэн
Гол гэрлийн дифференциал дамжуулалтын харьцаагаар 4,88:1
Урд ба хойд дифференциалын хийн түгжилт 2 болон 3 тэнхлэг дээр байрлуулсан
Төв дифференциалын хийн түгжилт 2 болон 3 тэнхлэг дээр байрлуулсан
Дискэн тоормосны механизм бүх 6 дугуйнд барина

Кузов

Хүчитгэсэн өргөн тэлүүртэй арал
Өргөтгөсөн кузов
Арал болон кузовын хооронд урд кронштейнуудын хүчитгэсэн бэхлэлт
Урд гуперийн өргөтгөл тэлүүр
Урд дугуйн нуман хаалганы өргөтгөл тэлүүр
Хойд дугуйн нуман хаалганы өргөтгөл тэлүүр
Хажуугийн гишгүүр
Урд дугуйны дотор хаалтан хувинцар
Арын дугуйны дотор хаалтан хувинцар
Урд хоёр дугуйны Arctic Trucks лого-той шавар хаагч
Арын хоёр дугуйны Arctic Trucks лого-той шавар хаагч
Arctic Trucks хэмжээ томтой наалт
Arctic Trucks хувийн дугаартай наалт
Arctic Trucks арын хаалганд лого
Хөдөлгүүрийн картерийн ган хамгаалалт

Цахилгааны эд анги

Хэмжээ заагчийн калибратор
Дугуйн шлангтай компрессор

Хуудсан дээр