Arctic Trucks Орос оронд хамгийн анх орж ирсэн өдрѳѳс эхлэн бид өөрийн гэсэн үйлдвэрлэл, хэрэглэгчдийн маань хүсэлтийг бүрэн хангах үүднээс уян хатан арга хэмжээ аван, таатай боломжийг улам хөгжүүлэх, Arctic Trucks тээврийн хэрэгслийн бүхий загваруудыг бэлэн худалдаанд байнга тасралтгүй нийлүүлэх үйл ажиллагаанд анхаарлаа бүрэн хандуулан, сэлбэг нийлүүлэгч коорперцийн үйл ажиллагаанд амжилттай нэгдэн орж байна.
Ѳнѳѳгийн байдлаар манай үйлдвэрийн хүчин чадал нь Arctic Trucks загварын автомашиныг сар тутам 100 хүртэл тус бүр өөр өөр иж бүрдэл бүхий нэмэлт тоноглолоор үйлдвэрлэн, захиалагчдийн хүсэлтийг бүрэн хангах боломжтой болоод байна. Манай үйлдвэр нь кузов огтлох, орчин үеийн гагнуурын тоног төхөөрөмж, ган болон хуванцараар бүтээгдэхүүн хийх технологи, мөн уртгагсан аралтай автомашин үйлдвэрлэн гаргах үйлдвэрийн шугамаар тоноглогдсон. Жил бүрийн Arctic Trucks технологийн хүрээнд манай үйлдвэрийн мэргэжилтэнгүүд Исланд болон Норвегийн багш нарын удирдлагын дор амжилттай суралцан, мэргэжилээ дээшлүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийнхээ чанарын хяналтыг улам дээшлүүлэхэд ихээхэн анхаарлаа хандуулж, үр бүтээлтэй хѳдѳлмѳрлѳж байна.
Arctic Trucks загварын автомашинуудыг үйлдвэрлэхэд ашиглагдаж буй бүх эд анги, сэлбэг нь техникийн чанарын шаардлагыг ханган, үндсэн автомашины үйлдвэрлэлийн үйл ажиллагааг, ихэвчлэн чанарын давуу талыг баримталж байна. Манай компани нь Оросын зах зээлд болон дэлхийд танигдсан K&K болон Nokian Tyres зэрэг томоохон компаниудтай эд анги, сэлбэг нийлүүлэх албан ёсны гэрээ байгуулан, хамтарсан төслүүд боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна.
Манай туршилтын хамгийн хүнд хэцүү нѳхцѳлтэй экспедицүүдэд үр дүнтэй шалгарсан 1000 гаруй Arctic Trucks загварын автомашинууд Оросын нутаг дэвсгэр, Чукоткоос Мурманск хүртэл асар бартаат замыг амжилттай туулж байна.