«Arctic Trucks» гэж юу вэ?

«Arctic Trucks» гэж юу вэ?

«Arctic Trucks» буюу товчилбол «AT» – энэ нь тэнхлэгийн байршил, өнцөг булан, хөндлөн огтлолцолын хэм, замын гэрэлтүүлгийн тусгал, өргөн хэмжээний дугуй, шороон зам дээрхи даралтын хэмжээ зэрэг жишиг үзүүлэлтүүдийг хангасан үндсэн (суурин) бүрдүүлэлт бүхий тусгай иж бүрдэлээр тоноглогдсон, бартаат замыг туулах тусгай зориулалтын овор ихтэй тээврийн хэрэгсэл (жиип) болно.

«Arctic Trucks» автомашины иж бүрдэл нь анхны загвар бүхий үндсэн суурь машиныг үйлдвэрлэлийн явцад аажмаар эд анги, их бие, бүрэлдэхүүн хэсэгт цогц өөрчлөлт оруулах замаар улам тохилог хэлбэрээр өөрчлөн боловсруулсан байна.

«Arctic Trucks» иж бүрдэл бүхий автомашин өргөн, өндөр хэмжээтэй дугуйтай болохоос гадна дугуйны нуман хаалга нь өөрийн өнгө бүхий өргөтгөсөн хуванцараар тоноглогдсон гаднах үзэмж хэлбэрээрээ ялгарах онцлогийг ѳѳртѳѳ агуулсан байдаг. «Arctic Trucks» автомашины иж бүрдэлийн лого тэмдэг буюу «АТ» хэмээн товчилсон нэр нь тээврийн хэрэгсэлийн их бие, арал, эд ангийн бүх хэсэгт хромон хэлбэрийн наалт болон сийлбэрүүдээр тусгайлан байршуулсан байдаг.

«Arctic Trucks» иж бүрдэл автомашины сонголтын загварууд нь байрлуулсан дугуйны багц хэмжээнээс хамааран AT33, AT35, AT37, AT38 зэрэг хувилбаруудаас бүрдэнэ.

«Arctic Trucks» автомашины загваруудад заагдсан тоо нь дугуйны инч дэх өндөрийн хэмжээг тодорхойлохоос гадна иж бүрдэлийг үйлдвэрлэх явцад анхны болон дахин байршуулсан (өөрчлөлт оруулсан) эсэхийг автомашины загварын бүтцийн элементүүдэд үндэслэн тохируулсан байдаг.

ОХУ-ын зах зээлд буй «Arctic Trucks» иж бүрдэл автомашины багц загваруудын бүхий хувилбаруудыг Красноярск хот дох өөрийн үйлдвэрлэлийн үндсэн дээр бэлтгэн үйлдвэрлэдэг.

«Arctic Trucks» иж бүрдэл автомашиныг худалдан авах тохиолдолд үндсэн автомашины техникийн үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөх вэ?

Хэмжээ болон жингийн хувьд

  • Шинэ дугуй солих болон өндөр тэнхлэг байрлуулсанаар замын гэрэлтүүлгийн тусгал ихсэх, тээврийн хэрэгсэлийн их биеийн нийт өндрийн хэмжээ нэмэгдэнэ
  • Дугуйны нуман хаалганы хувинцарыг нэмж тоноглосноор автомашины нийт их биеийн овор (габарит) өргөснө
  • Дугуйны дискийг өөрчилсөнөөр дугуйны өргөний хэмжээ ихсэнэ
  • Шинэ дугуй нь үндсэн загварын стандарт дугуйтай харьцуулахад өргөн бөгөөд өндөр хэмжээг агуулна
  • Тээврийн хэрэгсэлийн тоноглолын жин нэмэгдэнэ
  • Автомашины хүндийн төв жин өндөрсөнө

Жолоодлогын чанарын хувьд

  • Автомашины хүндийн төв жин болон тоноглолын хүндийн жин ихэссэнээр шинэ дугуйны хурдны индекс багасан тээврийн хэрэгсэлийн дээд хурдны түвшин багасна
  • Тэнхлэгийн өндөрлөлт, шинэ дугуйны хэмжээ өндөрсөнөөс болж тээврийн хэрэгсэлийг аюулгүй орчинд жолоодоход гарах эрсдэл багасна
  • Өргөн хэмжээ бүхий шинэ дугуйтай тээврийн хэрэгсэлийн эргэлтийн радиус ихсэнэ
  • Өндөр хэмжээтэй дугуй нь машины жолоодлогын жигд ажиллагааны түвшинг сайжирна

Ашиглалтын үед

  • Тоноглолын жин, дугуйны диаметр ихсэх тусам аэродинамикийн өндөр коэффициенттэй найгалтын эсэргүүцэл нэмэгдэн хотоос гаднах болон хосолсон мөчлөгийн түлшний хэрэглээ ихсэнэ
  • Зарим тохиолдолд нэмэлт туслах хэрэгслүүд ээлжит засвар (лепетк-эргүүлэг), эсвэл байнгын техникийн засвар үйлчилгээ (хийн түгжилт) шаардагдана
Хуудсан дээр