Компаний бүртгэл
Хязгаарлагдмал хариуцлагат компани «Крепость АТ» (ХХК «Крепость АТ») 2010 оны 10 сарын 19-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Хаяг: | 660022, Красноярск хот, Партизан Железнякийн гудамж, 35А |
Татвар төлөгчийг тодорхойлох дугаар | 2465243472 |
Улсын бүртгэлийн дугаар | 1102468047626 |
Мэдээлэл
Манай цахим хуудсанд Arctic Trucks автомашины холбогдолтой эд анги, нэмэлт тоног төхөөрөмжийн сонголт, бүтээгдэхүүний ямар нэгэн өөрчлөлт, техникийн үзүүлэлт, үнийн ханш, бодит захиалгын талаар зарим нэгэн бүрэн бус болон / эсвэл хуучирсан мэдээлэл агуулагдсан байж болно. Манай цахим хуудсын цаг тухайн шинэчлэлийн явцад хэрэглэгчдийн танилцах орчинг хангахад зориулагдсан материал, түүнчлэн тодорхойлолт, үзүүлэлт, хүснэгт, график, видео бичлэг алдаатай ба / холбогдох мэдээлэл хуучирсан байж болохыг анхааруулж байна. Зарим нэгэн дурдсан эсвэл танилцуулсан тоног төхөөрөмжийг нэмэлт үнээр санал болгосон байж болно. Захиалга өгөхийн өмнө тухайн үеийн шинэ мэдээллийг шаардана уу. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь сэлбэг, эд ангийн нэр төрөл, чанарыг урдчилсан мэдээлэлгүйгээр өөрчлөх эрхийг эдэлнэ.
Энэхүү цахим хуудсан дээр мэдээлэл бүрэн төгс бус бөгөөд «байгаагаар» өгөгдсөнийг анхааруулъя.
Баталгаанд үл тооцох
«Крепость АТ» ХХК нь ямар ч нөхцөлд энэ цахим хуудасны ашиглалтын үр дүнд аль нэгэн талууд болон этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй бөгөөд цахим хуудсыг ашигласнаар шууд, шууд бус эсвэл нөхцөлдсөн хохирлыг нөхөн төлөхгүй. Түүнчлэн «Крепость АТ» ХХК-ны цахим хуудсыг бусад холбоосоор дамжуулан ишлэн ашигласны үндсэн дээр аливаа ашгийн алдагдал, бизнесийн үйл ажиллагааны зогсолт, алдагдал гарах болон бусад мэдээлэл боловсруулах системийн сөргөөр хэрэглэгчийн мэдээлэл устгагдах зэрэг хохиролыг үл барагдуулна.
Та энэ цахим хуудаснаас бусад холбоосоор дамжин орж мэдээлэл солилцох бол «Крепость» ХХК бусад цахим хуудасны үйл ажиллагаанд ямар нэгэн баталгаа үл гаргана. Бусад цахим хуудсуудын холбоос нь зөвхөн хэрэглэгчийн ая тухыг хангах үүднээс байрлуулсан бөгөөд бодит бус агуулга, ташаа мэдээлэлийн хариуцлага үл хүлээнэ.
Барааны тэмдэг
Цахим хуудсанд байрлуулсан бүх барааны тэмдэг, лого, үйлчилгээний таних тэмдэг «Артрик Тракс Интернешнл» хувийн ХХК (Норвеги улс) болон гуравдагч этгээдийн өмч болно. Энэ сайт дээр байрлуулсан барааны тэмдэгийг зуучлах эрх бүхий, эсхүл зохиогчийн эрх эзэмшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр тэдгээрийг ашиглахыг хориглоно.
Хэрэглэгчийн мэдээлэл ба нууцыг хадгалах
«Крепость» ХХК нь цахим хуудсын үйлчилгээг цаашид улам сайжруулан боловсронгуй болгох, хэрэглэгчдийн тав тухтай орчиныг бүрдүүлэх, цахим хуудасны хэрэглэгчдийн тоо статистикийг тодорхойлох зорилгоор «Холбоо барих», «Дуудлага захиалах», «Тест-драйв захиалга», «Урдчилсан захиалга» зэрэг хэлбэрээр янз бүрийн мэдээлэлүүдийг өөртөө агуулсан байна. «Крепость» ХХК нь цахим хуудсын хэрэглэгчдийн тухай мэдээлэлийг хадгалах, аюулгүй байдлыг хангах, түүнчлэн хэрэглэгчдийн өгсөн ямар нэгэн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулах зэрэг баталгааг цаг тухайд нь хэрэгжүүлэхийн тулд бүх талын хүчин чармайлт гарган ажиллаж байна.
ОХУ-ын хууль зүйн хүрээнд «Крепость» ХХК цахим хуудсын хэрэглэгчдийн тухай мэдээлэл, хувийн зорилго агуулсан хүсэлтийг боловсруулах, ашиглах, хадгалах, цахим хуудсын хэрэглэгчдийн тухай хүсэлт, хувийн мэдээллийг чандлан хадгалах үүрэг хариуцлагыг хүлээнэ.
Цахим хуудсын хэрэглэгчдийн санал, үзэл санааг «Крепость» ХХК нь нууц хэмээн үл ойшоох бөгөөд илгээгчийн өмч болно. Цахим хуудсын хэрэглэгчдийн илгээсэн аливаа мэдээлэл, материалыг «Крепость» ХХК ашиглах, өөрчлөх, дамжуулах ба энэхүү мэдээлэл, материалыг түгээх, ямар ч санал онол, концепц, ноу-хау эсвэл арга барилыг үнэ төлбөргүйгээр ашиглаж болно.
Зохиогчийн эрх
ОХУ-ын хууль тогтоомжийн шаардлагын дагуу энэхүү цахим хуудсанд байрлуулан ашигласан мэдээлэлүүд (текст, график, дуун дүрс болон бусад) зөвхөн зохиогчийн эрхийн болон оюуны өмчийн шаардлагыг хангасан байна. Энэ цахим хуудсан дээр байрлуулсан мэдээлэлийг зөвхөн арилжааны бус зорилгоор (хувийн, танилцах, судалгааны, харьцуулгын гэх мэт) ашиглаж болно. Цахим хуудсын хэрэглэгчид «Крепость» ХХК-наас урьдчилан бичгийн хэлбэрээр зөвшөөрөл авалгүйгээр, мэдээлэлийг ямар нэгэн арилжааны зорилгоор дахин өөрчлөх, тараах, эсхүл бүхэлд нь буюу хэсэгчилсэн зарим мэдээллийг хэвлэн нийтлэхийг хориглоно.
Энэхүү цахим хуудсан дээр байрлуулсан мэдээлэлийг хуулбарлан авах тохиолдолд цахим хуудсын холбоосын мэдээллийн эх үүсвэрт ишлэл татах ба түүнчлэн (хуулан авсан) мэдээлэлд ямар нэгэн нэмэлт оруулан өөрчлөхийг хатуу хориглоно. Цахим хуудасны загвар дизайн, зохион байгуулалт, зураг, график болон бусад элементүүд нь ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу хуулиар хамгаалагдсан тул түүнийг «Крепость» ХХК-ны албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь буюу хэсэгчлэн хуулбарлан аливаа бусад зорилгоор ашиглах, шинээр хэвлэл мэдээллийн объект байгуулан ашиглах тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.